Өнөөдөр /2022.05.03/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-аас “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулна. Уг арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно.
10:00 цагт: -УУХҮЯ-наас өөрийн байрандаа шатахууны үнэ болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 88035121
-Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.
-ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно.
11:00 цагт: -МУБИС-ийн Төв байранд Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн тухай дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих олон улсын хурал болно. Утас: 88102915
-Нээлттэй нийгэм форумд “Глоб интернэшнл” төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг зохион байгуулна.
-"Монгол ньюс" мэдээллийн төвд НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Улаанбаатар хотын удирдлага иргэдээ сонсож төсвөө батлах ёстой" сэдвээр ХБХ хийнэ.
-Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.
11:30 цагт: УИХ-ын гишүүн Н.Учрал Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг зарим гишүүдийн хамт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсны дараа хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Сэтгүүлч Батдорж сан”-гийн нэрэмжит есдүгээр уралдааны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 95950204, 99109476
-"Новотел" зочид буудалд "Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэлзүй" IV чуулган болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.