СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-02

ЭМГЭНЭЛ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Бидний дотны анд нөхөр Орхончимэгийн Булгантамир нь 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд зуурдаар таалал төгсөж, үр хүүхэд, хань ижил, хамт олон, найз нөхдөд нь үгээр хэлшгүй уй гашуу, гарз хохирол учирлаа. 

Орхончимэгийн Булгантамир нь 1973 оны 07 сарын 17-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1981 онд СХД-ийн 19 дүгээр дунд сургууль, 1989 онд БГД-ийн 43 дугаар дунд сургууль, 1988 онд "Бэрс" хэвлэл мэдээллийн дээд сургуулийг сэтгүүлч, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Олон нийттэй харилцах ажилтнаар тус тус төгссөн. 

Тэрбээр ажлын гараагаа 1992 онд "Авьяас" компанид нэхэгчээр эхэлж, 1995 онд "Монгол гар хивс" компанид нэхэгч, 1996 онд СХД-ийн 42 дугаар дунд сургуульд бага ангийн багш, улмаар 2002-2008 онд МҮЭ-ийн холбооны төв хэвлэл "Хөдөлмөр" сонинд сурвалжлагч, ахлах редактор, 2008-2017 онд МҮЭ-ийн холбооны ХМСА-ны ахлах мэргэжилтэн, 2018-2022 оны 04 сар хүртэл Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны Хэвлэл мэдээлэл сурталчилгааны мэргэжилтэн, 2022 оны 03 сараас "Хөдөлмөр" сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байлаа. 

О.Булгантамир нь МҮЭ-ийн холбоонд 20 гаруй жил ажиллахдаа МҮЭ-ийн холбооны төв хэвлэл "Хөдөлмөр" сонины сурвалжлагч, редактор, ХМСА-ны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, "Хөдөлмөр" сонины эрхлэгч зэрэг хариуцлагатай албыг хашиж, ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж явсан билээ. Түүнийг "Хөдөлмөр сонины Булгаа", "ҮЭ-ийн Булгаа" хэмээн мэргэжил нэгт нөхөд нь дууддаг байлаа. Тэрбээр ухамсарт амьдралынхаа 20 гаруй жилийг ҮЭ-ийн байгууллагад хөдөлмөрчин хүний нийтлэг эрх ашгийг хамгаалах МҮЭ-ийн зорилгын төлөөх үйлсэд зориулсан билээ. Энэ ч утгаараа тэрээр үүрэгт ажлаараа цоллуулах эрхэм хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байсныг ажлын хамт олон, найз нөхөд, мэргэжил нэгтнүүд нь дурсан санаж явна. 

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч хичээнгүй, элэгсэг дотно зан чанар, өндөр боловсрол, өргөн мэдлэг, эгэл даруу, гэгээн дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд мөнх орших болно.

ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, АНД НӨХӨД  

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНИЙ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.67.231

Бурханы оронд төрөх болтугай!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.