Филиппиний нийслэл Манила хотын ойролцоо орших Филиппиний их сургуулийн хотхонд гал гарсны улмаас 80 орчим байшин шатаж, найман хүн нас барсны дотор зургаан хүүхэд байсан гэж албаныхан мэдээлжээ.
Гал орон нутгийн цагаар даваа гаргийн өглөөний 05:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд гал сөнөөгчид тус галыг унтраахад бараг хоёр цаг зарцуулсан байна. Их сургуулийн хотхон доторх нэгэн байшингийн хоёрдугаар давхарт дэгдсэн галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Бүс нутгийн Гал унтраах албаны ахлах офицер Грег Бичайда "Эдгээр байшин хөнгөн материалаас бүрдсэн тул гал маш хурдан тархсан бөгөөд хохирогчид гэрээсээ амжиж гарч чадаагүй. Манай станц ойрхон байсан ч цочирдсон иргэд биднийг тэр даруй дуудаагүй" хэмээн "AFP" агентлагт хэлжээ.
Филиппин нь хүн ам хамгийн шигүү суурьшсан улсуудын нэг бөгөөд суурин газруудад олон мянган хүн хэтэрхий бага орон зайд хамт амьдардгийн улмаас гал түймэр байнга гардаг байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.