Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Монгол улсын бүх иргэнийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулах ажил өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэллээ.
Үзлэгт хамрагдах хүн 2019 оноос хойш ЭМД-ын шимтгэлийг бүрэн /тасралтгүй/ төлсөн байх ганцхан шаардлага тавигдана. ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн иргэн рүү Өрхийн эмнэлгээс мессежээр юм уу, цаасаар урилга илгээнэ. Цаг авах, дугаарлах шаардлагагүй. Орон нутгийн иргэд сум дундын, бүсийн оношилгооны төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт хамрагдана.
Хэрэв даатгалд хамрагдаагүй бол И-баримт апп ашиглан сар, хагас жил, бүтэн жилээр төлж болно.
Асууж лавлах зүйл гарвал ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 /энгийн утасны тарифаар/ дугаарт хандаж болох ба хэрэв дуудлага авахгүй байсан ч та санаа зовох хэрэггүй, тус байгууллагын ажилтан тань руу 5-10мин дараа эргэн залгаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн талаарх цогц мэдээллийг хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.