СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-02

УБТЗ-ийн газрыг ОХУ хугацаагүй, түрээсгүйгээр эзэмшдэг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Эдийн засагч Ч.Хашчулуун өнөөдрийн "Өдрийн сонин"-д УБТЗ ХНН-ийн талаар, төмөр замын бодлогын талаар нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ.

Энэхүү ярилцлага дээр "УБТЗ-ын ашиглаж байгаа газрыг ХУГАЦААГҮЙ болон ТӨЛБӨРГҮЙ түрээсээр ЗХУ-д өгч, одоо хүртэл УБТЗ гэдэг байгууллага Монгол улсын хуульд байхгүй хэлбэрээр ажиллаж, төрийн өмчит компани ч биш, хувьцаат компани ч биш хэлбэрээр ажиллаж ирсэн" хэмээн өгүүллээ. 

Сүүлийн үед Улаанбаатар хотын дундуур явж буй төмөр замыг өөр хэлбэрээр ашиглах, тухайлбал авто зам болгох, Богд уулын төмөр замаар орлуулах тухай яригдах болсон. Гэтэл энэхүү төмөр замын газрыг тухайн үеийн БНМАУ-ын удирдлагууд ЗХУ-д хугацаагүй, түрээсгүйгээр өгсөн байдгийг эдийн засагч бээр илчиллээ. Бас нэг эргэлзээтэй зүйл нь, энэ мэдээлэл улсын нууцад хамаарах эсэх юм. Хэрэв хамаарах бол эдийн засагч Ч.Хашчулуун улсын нууц задалсан уу? гэх мэт асуултууд ар араасаа урган гарч байна. 

УБТЗ ХНН-ийн Монгол улсын эзэмшлийн 50 хувийг худалдах саналыг ОХУ-ын талаас тавьсан, тухайн үед дарга байсан Р.Раш татгалзсан гэдэг мэдээллийг тэрээр өөрөө үгүйсгэсэн байдаг. Гэлээ гэхдээ хэрэв УБТЗ-ын газрын асуудлыг ямар нэг байдлаар хөндөхдөө тулбал ОХУ-ын саналыг харгалзан үзэхээс өөр аргагүй болсон нь дээрх баримтаас харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол улс 50 хувиа авч гэмээн өөрийн газар шороогоо толгой мэдэн ашиглах боломжтой болох нь ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bataa97
2 жилийн өмнө
66.181.160.39

эх материалыг нь хармаар байна. Арай эдийн засагч хүн паушальная земля гэдэг ойлголт ойлгохгүй биш байлгүй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.