СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-05-02

“Төрөлх -Монгол хэл-2022” уран бичлэгийн улсын 7-р уралдаан боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5-р сарын эхний ням гаригийг “Үндэсний бичиг үсгийн баяр өдөр” болгон тэмдэглэж байхаар болсон.

Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Хүүхдийн төв номын сан “Төгөлдөр Буяннэмэх” Төрийн бус байгууллага хамтран яруу найрагч Хэнтийн Б.Батхүүгийн санаачилгаар “Төрөлх-Монгол хэл” уран бичлэгийн улсын уралдааныг долоо дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ жилийн уралдаан нь шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсэний 120 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой бөгөөд Монгол үндэсний бахархал болсон монгол бичгээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, цаашид суралцах сонирхол төрүүлэх, уран чадвар эзэмшүүлэх зорилготой юм. 

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Төрөлх Монгол хэл” уран бичлэгийн уралдааныг санаачлагч Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батхүү, МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээний албаны хариуцлагатай Нарийн бичгийн дарга Б.Хандмаа, зураач М.Мягмардорж, уран бичээч Г.Ганзориг, “Төгөлдөр Буяннэмэх” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Амаржаргал нар оролцлоо.

Уран бичлэгийн уралдаанд 6 аймаг, 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 70 орчим сурагч, 4 Их дээд сургуулийн оюутан оролцов. Уралдааны тэргүүн байрын шагналыг Говьсүмбэр аймгийн Лаборатори 5-р сургуулийн сурагч С.Баярмөнх хүртсэн юм. Харин уралдааны 2-р байрын шагналыг Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Энхжин, 3-р байрын шагналыг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Нямчимэг нар хүртлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
183.177.100.4

mundg zvil sanaaciljee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.