СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ Украин дахь цэргийн ажиллагаагаа Ялалтын баяраас өмнө дуусгах боломжгүй гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ Украинд явуулж буй цэргийн ажиллагаагаа энэ сарын 9-нд тохиох Ялалтын баяраас өмнө дуусгах гэж зүтгэн, боломжгүй зорилт тавихгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

Италийн "Mediaset" телевиз түүнээс энэ талаар тодруулахад тэрээр "Манай цэргүүд тусгай ажиллагаагаа тодорхой өдөрт хязгаарлаж, аргацаасан алхам хийхгүй ба үүнд Ялалтын баяр ч хамаарна.

Түүний хэлснээр,  Тодруулбал, энэхүү ажиллагаа нь энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Украины талаас ОХУ-д ямар нэгэн аюул занал учруулахаас сэргийлэх зорилготой гэж тэрээр тэмдэглэжээ.

Ноён Лавров энэ талаар "Украинаас довтолгооны зэвсэг болон нацист үзэл санаа тархах эрсдэлтэй байгаа ч Барууныхан үүнийг үгүйсгэхийг оролдож байна" хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.