СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-02

Цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхлэх бөгөөд гурван хоног үргэлжилнэ.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Одоогоор аймаг, орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлжээ. Энэ сарын 6-8 өдрүүдэд болох цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан оролцоно" гэлээ. 

Мөн 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алслагдсан гурван дүүргийг хамруулна. Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана гэлээ.
 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.