СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-02

Д.Дэлгэрсайхан: Өнөөдрөөс эхлэн улсын бүртгэлийн бүх үйлчилгээ тоон гарын үсэг шаардана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхээр тогтсон. Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгох юм.

Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн талаар болон хэрэгжүүлэх ажлынхаа талаар Улсын бүртгэлийн байгууллагаас өнөөдөр /2022.05.02/ мэдээлэл хийлээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ. Иргэний үнэмлэхний чипт, гар утасны аппликэйшнд тоон гарын үсгийг суулгаж байна. Тоон гарын үсгийг олгох ажил үндсэн гурван үе шаттай.

Нэгдүгээрт, 21 аймаг, есөн дүүрэг, зургаан үйлчилгээний төвөөр дамжуулан улсын бүртгэгч нар тоон гарын үсгийг иргэдэд үнэгүй олгож эхэлсэн.

Хоёрдугаарт, КИОСК машинаар дамжуулан тоон гарын үсгийг олгох ажлыг хийнэ.

Гуравдугаарт, Гар утасны аппликэйшн буюу үүлэн технолгийг ашиглан тоон гарын үсгийг олгох ажлыг энэ сард багтаан зохион байгуулна.

Энэ ажил хэрэгжсэнээр иргэд, төрийн байгууллага төрөл бүрийн цахим үйлчилгээг тоон гарын үсгээр дамжуулан авч болно. Цаашлаад маш олон үр өгөөжийг өгнө" гэв.

Тоон гарын үсэг нь таван жилийн хугацаатай бөгөөд хугацаа дуусвал үргэлжлүүлэн сунгах боломжтой. Цахим орчинд үйлчилгээ авах хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд энэхүү үйлчилгээг авна гэсэн үг. Уг гарын үсгийг авсан, аваагүй гэж иргэдийг ялгаварлахгүй.

Гэхдээ банканд очоод үйлчилгээ авахад хурууны хээгээ уншуулдаг байсан бол одоо цахим гарын үсгээ оруулах гэх мэтээр танаас тоон гарын үсэг шаардаж эхэлнэ гэдгийг санууллаа. 

Тоон гарын үсэг нь биечлэн очиж зурсан гарын үсгээс илүү ач холбогдолтой байдаг. Бодит амьдралд энэ гарын үсгийг би зурсан, зураагүй гэх асуудал үүсдэг. Харин тоон гарын үсэг энэ асуудлыг байхгүй болгоно.

256 тэмдэгтэй алгоритм өгөгдөл бий. Үүнийг тайлж унших программ байгаа. Гадаадад байгаа иргэд Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийг авах боломжтой. Цаашид манай байгууллагын бүх үйлчилгээ тоон гарын үсгийг шаардана. .

2023 оноос цахим гадаад паспортыг ашиглаж эхлэх бөгөөд үүний дэд бүтцийг тоон гарын үсгээр шийдэж буй аж. Цаашид иргэд тоон гарын үсгээр маш олон үйлчилгээг авах хаалга нээгдэх юм. Жишээ нь 

Тоон гарын үсэгт шилжихийн тулд 5.8 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнд техник хангамж, программ хангамж, 15 сая хэрэглэгчийн лицензийн үнэ орсон. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.181.223

Солиорсон юмсуу

Зочин
2 жилийн өмнө
202.179.27.227

Тоон гарын үсгийг яаж авах авах түүнийг мэдээлмээр байна хаана юу авч очих юм бол.

Зочин
2 жилийн өмнө
66.181.182.126

Үйлчилгээ хурдан бол болж байна.

Т.Батчулуун
2 жилийн өмнө
202.126.90.27

Энэ бол хүмүүсийг луувирдаж болох аюултай хэрэг гэж бодож байна.

Зочин
2 жилийн өмнө
202.9.47.25

basl neg mongo ideh arga . eniig hiisneer irgedd ymar ashig bna . ternii orond ulasdaa heregtei yum hiil dee . yagad dandaa mongo ideh arga haij bdag yum be 76 guai.

Зочин
2 жилийн өмнө
192.82.81.83

Ойлгохгүй юм.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.38

Дэмий зүйлд мөнгө зарж дундаас цавчих гэж байгаа даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.