СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-02

”Цэвэрхэн Зүүнхараа хот“ сарын аянд сумын бүх иргэн, ААНБ оролцоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл ахуйн байдлыг сайжруулах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан “Миний хот-цэвэр орчин", ”Цэвэрхэн Зүүнхараа хот“ сарын аян зохион байгуулахаар болж өнөөдөр нээлтээ хийлээ. 

Аяныг өчигдрөөс буюу тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн нэг сарын турш хэрэгжүүлэх бөгөөд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, нийт ард иргэдийг уриалан оролцуулж буй аж. 

Аяны хүрээнд: 

1. Албан даалгаварыг ажилтан албан хаагчиддаа танилцуулж сурталчлах

2. Хог хаягдал ангилан ялгах хогийн савыг байгууллагынхаа гадна талд байрлуулсан байх

3. Өөрийн үйл ажиллагаанаас гарсан болон байгууллагын ажилтан албан хаагчдын гэртээ ангилсан хаягдалыг цуглуулан ялгаж Тохилог Хараа ОНӨААТҮГ-ын дахивар авах ажилтануудад хүлээлгэн өгсөн байх. Утас:91082838

4. Байгальд ээлтэй байж аль болох хог хаягдал үүсгэхгүй байх, дахин ашиглах талаар байгууллага дээрээ шинэ санал, санаачлага гаргаж хэрэгжүүлсэн ажлаа цахимаар сурталчлах

5. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн 5 дахь өдрийг хог цэвэрлэгээний өдөр болгож эргэн тойрон дахь 50м газрыг цэвэрлэж байгуулагынхаа цахим сүлжээгээр сурталчлан тайлагнах

6. Байгууллага дээрээ 2022 оны тавдугаар сарын 13-нд “Хөөсний баяр” зохион байгуулах, байгууллагын гадна фасад, эзэмшлийн хашаа, хайсыг угааж өнгө үзэмжийг сэргээн засвалан хийсэн ажлаа цахимаар сурталчлах

7. Сумын хэмжээний "Бүх нийтийн их цэвэрлэгээ"-г тавдугаар сарын 6,20-ны өдрүүдэд зохион байгуулах

8. ”Цэвэрхэн Зүүнхараа хот“ зорилтот уриалгыг аяны турш тухайн байгууллага дээрээ хэрэгжүүлэн ажиллаж, байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулах, байгууллага бүр туузан гэрэлтэй болох, албан хаагчдынхаа машин дээр сарын аяныг сурталчилсан наалт нааж олон нийтийг бүх нийтийн ажилд уриалан дуудах зэргээр сурталчилгаа зохион байгуулах

9. Ширхэнцэгийн хүрээлэн дээр “Гэрэлт гудамж” байгуулах

10. Байгууллагынхаа эргэн тойрон дахь ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийг нэмэгдүүлж эко орчин бүрдүүлэх

11. Хийсэн ажлын тайланг тухай бүр байгууллагын файж хуудсанд байршуулж тайланг тавдугаар сарын 30 ны дотор tokhilogkharaa.aatug2022@gmail.com цахим хаягт ирүүлэх

12. Нэгдсэн хогийн цэг: Үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө гарган ажиллах

13. "Тоосгүй Зүүнхараа" зорилтын хүрээнд Тохилог Хараа ОНӨААТҮГ-аас авто зам услах машин ашиглалтад оруулах

14. "Өнгөлөг хашаа-тэгшхэн гудамж" зорилтын хүрээнд Мандал сумын газрын алба, багийн засаг дарга нар гэр хороололын айл өрхийн хашааны өнгө үзэмжид анхаарч хашаа будах, овоолсон шороог тэгшлэх үйл ажиллагааг зохион байгуулах

15. Байгууллага бүр өөрсдийн хариуцсан талбайн модны усалгаа арчилгааг нэгдсэн байдлаар зохион байгуулах.

16. Аж ахуйн нэгж албан байгууллага бүр гадна хаягны өнгө үзэмжийг сайжруулж, туузан гэрэлтүүлэг, камержуулах ажлыг зохион байгуулах.

17. Аж ахуйн нэгж албан байгууллага бүр өөрийн эзэмшлийн мэдээллийн самбаруудын өнгө үзэмжийг сэргээн засварлах

 “Миний хот-цэвэр орчин", ”Цэвэрхэн Зүүнхараа хот“ сарын аяныг сумын ЗДТГ, Багийн Засаг дарга нар, “Тохилог Хараа” ОНӨААТҮГ хамтран зохион байгуулж байна. 

 



Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

tseverleed baij dee

6-r bag depogiin gudamj
2 жилийн өмнө
66.181.180.79

Ih zob zuitei yum zohion baiguulj b.gaa yum b.na ail orhuudiin hog haygdalaa odoo achmaar b.na

Иргэн
2 жилийн өмнө
202.55.188.85

Зүүн хараа хогны цэгээ нүүлгэхгүй бол болохгүй,1 сар цэвэрлээд нэмэргүй ,дахиад хог нь хийсээд төв рүүгээ ороод ирнэ???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.