Улсын Ерөнхий прокурорын Б.Жаргалсайхан УИХ-ын Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргасан. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцсэний эцэст бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокурорын зүгээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ парламентад тавьсан. Энэ дагуу УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу эдгээр дөрвөн гишүүнээс тодруулга, тайлбар авсан. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа уг асуудлыг чуулганаар хаалттай авч хэлэлцсэн. Бараг шөнө дунд өнгөртөл хуралдсан байх. Ингээд чуулганд оролцсон нийт гишүүдийн олонх нь тус дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын Дэгийн хуулиараа гишүүд нууцаар санал өгдөг. Цаасаар болон, саналын хуудсаар өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн байх гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрд хамгийн шударга иргэд л сонгогдож ажиллах ёстой.