СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-02

🔴LIVE: УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын чуулганд суухгүй гэдгээ мэдэгдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцохгүй бөгөөд төв талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Залуусын жагсаал хийсэн үр дүн, хүлээлт талаар боллоо. Бүгд харлаа, урам хугарлаа, бид өөрчилж чадахгүй юм байна гэдгийг УИХ-ын гишүүн би ч харлаа, та бүхэн ч харлаа. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хаалттайгаар хэлэлцээд, хамгаалаад аваад үлдчихлээ.

УИХ-ын танхим дотор бус талбайд залуусаа уриалаад хамтдаа тэмцье гэж уриалж байна. Тавдугаар сарын 5-ны өдөр төв талбайд "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаал зохион байгуулана. Иргэдээсээ гарын үсэг цуглуулна. Бид залуус, дүү нар, үр хүүхдүүдээ дэлхийн сайн иргэн, эх орноо Дэлхийн Монгол болгохын төлөө тууштай ажиллана гэдгээ мэдэгдмээр байна. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол Монгол хөгжихгүйг харлаа. Төрийг цомхон болгох ёстой, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна. ХҮН “Хүмүүнлэг эрх чөлөө”-ний үзлийг тунхаглаж, цомхон төртэй, хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг, баруун төвийн нам болохоо зарласан. Монгол улсын Үндсэн хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Мөн УИХ Хөгжлийн банкны хулгайн асуудлыг одоо нээлттэй хэлэлц ээ. Иргэдээсээ хаалттай болонгуут л бие биенээ хайрлаад л өмөөрөөд л, нээлттэй болчихвол тэгж чадахгүй шүү дээ. Би мэдээлэл авсан хамгийн их хамгаалсан хүн бол Сайнхүүгийн Ганбаатар гэдэг хүн байна. Ямар их шударга улс төрч билээ, хэдэн жил шударга гэдэг билээ. Тэгэхэд тэр юм байна. Жишээ нь ийм л байхгүй юу. . Хамгааллаа гэж бодоод байх шиг байна. Үгүй ээ та нар шударга байж болно бид залуу үеийнхэн ийм байж болохгүй гэж бодож байна. Нээлттэй ярь, яагаад хамгаалаад байгаа юм бэ гэдгээ та нар ярих хэрэгтэй. Ингэж байж энэ улс өөрчлөгдөнө. Үгүй бол тар гэж байгаа, чадахгүй байна, заавал энд сууж байх шаардлага байхгүй, зайгаа тавь, замаа цэвэрлэ, залуучууд, мэргэжилтнүүддээ боломж өг. Ингэж байж энэ улс өөрчлөгдөх юм байна. Ийм агуулгаар жагсаал ч явна, цаашаа тэмцэл ч үргэлжилнэ. Өөрчлөлтийг хийх хүртэл тэмцлээ хурц хэлбэрт оруулна. Ийм сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.