Ардчилсан намын 330 сумын намын дарга нарын "Улс төрийн манлайлал-2022" сургалт, семинар Улаанбаатар хотноо болов.
Энэ үеэрээ тэд УДШ болон УИХ дахь АН-ын бүлэгт хандаж шаардлага хүргүүллээ. Намын үндсэн дүрмийн дагуу нийт гишүүдийнхээ итгэлээр, 117 мянган гишүүдийнхээ саналаар сонгогдсон Халтмаагийн Баттулгыг намын даргаар бүртгэж авах шаардлагыг тавьж байгаа ажээ.
Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэгт хандан дотоод эв нэгдлээ олж, нэгдэж, нягтарч ажиллахгүй бол намын анхан шатны нэгжүүд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ илэрхийлжээ.
Хурлын үеэр АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: АН-ын 330 сумын намын дарга нар Улаанбаатар хотноо цуглаж өөрсдийн амжилт, ололт, алдаа дутагдал, бэрхшээлүүдийг дүгнэн хэлэлцлээ.
Монголын ардчилал амьд байгааг, Ардчилсан нам нэгдмэл цул байгааг нийгэмд нотлон, үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохыг бүх шатандаа бид батлан харуулж чадсан.
Дараалсан олон ялагдалд хүргэж, эрх чөлөөгөөрөө барьцаалагдаж, ялын наймаандаа намаа арилжсан, эрх баригчдын охин байгууллагын үүрэг гүйцэтгэж, ивээн тэтгэлгээр нь цөөхөн хэдэн хамтрагчдаа дагуулсан хүн Ардчилсан намыг хагарсан, бутарсан хэмээн харагдуулах ажлыг зориудаар хийж байна” хэмээн хэлэв.
Ташрамд дурдахад Х.Баттулгын АН тавдугаар сарын 08-ны өдөр 21 аймгийн 330 сумын бүх гишүүдийн хурлаа хийхээр зарлан товложээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дээд шүүх бүртгэхгүй бол шүүхийн нэр хүнд навс унаж ард түмний тэмцэл утгаараа эхлэх байлгүй дээ.
Амжилт хүсее
Энэ үйлдлийг УДШ-д хөндлөнгөөс зохион байгуулалттай нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж болох уу? Үгүй юу? Эсвэл нөгөө ардчилал эрх чөлөө гэгч нь үү? Монголын бүх аймаг сум, хот суурингаас төлөөлөл ирсэн гэнэ үү?
Malnuud chin odoo huuli shuuhed nuluuluh uu bugdiig barij burtgej uls turiin ajil alband orohiig horigol
Улсын Дээд Шүүх Ардчилсан Намын даргаар 21 аймгийн 330 сум болон 9 дүүргийн Анхан шатны Үүрийн хуралаас сонгогдож ирсэн төлөөлөгчид Х Баттулгыг дэмжиж Их хурлаар батламжлан УДШ д хүргүүлсэн Намын гишүүд УДШ нааштайгаар хүлээн авч бүртгэн гэдэгт итгэж байна
НҮҮРС ГАЦААСАН ХБАТТУЛГА ИЧИЖ ҮХЭЭСЭЙ ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ ЮМ ЗАЙЛ ЦААШАА