СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-02

ӨНӨӨДӨР: Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.02/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе. 5 сарын 1 буюу өчигдрөөс эхлэн ЭМД-ын шимтгэл төлсөн бүх иргэнийг урьдчилан сэргийлэрх, эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж эхэллээ. ЭМД төлсөн иргэн рүү өрхөөс мессежээр болон цаасаар урилга ирснээр хамрагдах боломжтой болно. 

10:00 цагт: Төрийн ордонд Улсын Их Хурал дахь Монгол Ардын нам болон Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно. 

11:00 цагт: -УБЕГ-т улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсэг олгох ажлын нээлт болно.

-УИХ-ын гишүүн Т.Доржханд төрийн ордонд цаг үеийн асуудлаар  хэвлэлийн хурал зарлажээ.

14:00 цагт: -Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан иргэдтэй уулзана.

-“Буянт-Ухаа” спорт цогцолборт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" волейболын шигшээ тэмцээний нээлт болно. 

15:00 цагт: Төрийн ордонд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.