Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар өчигдөр “100 хоногийн ажлын тайлан”-гаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, олон нийтэд нээлттэй танилцууллаа.
Тайланд анхаарал татсан нэгэн сэдэв байгаа нь БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах талаар юм. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ,
-БНСУ-ын харьяалалтай 27 сая жуулчин бий. Үүний 16 сая нь БНХАУ болон ойролцоо /Зүүн өмнөд Ази/ улсаар аялдаг тоо баримт байгаа. Гэтэл 2019 онд манай улсад хамгийн дээд цэгтээ буюу 100 мянган жуулчин ирсэн. Жуулчид бага ирж байгаагийн нэн тэргүүний асуудал нь агаарын тээврийн хязгаарлалт, нөгөө нь визний асуудал. Иймд БНСУ-ын жуулчдыг визгүй зорчдог болгох асуудлыг шийдэж байгаа хэмээн өгүүлжээ.
Монгол улсын Гадаад харилцааны яамнаас БНСУ-ын жуулчдыг зориулж и-виз рүү шилжүүлэх ажлыг хийж эхлээд байгаа аж. БОАЖ-ын сайд өнгөрсөн долоо хоногт Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайдтай энэ талаар санал солилцсон ба энэхүү ажил урагштай байгаа юм байна.
БНСУ-ын иргэд Монгол улс руу визгүй зорчдог болсноор гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 577 мянган жуулчин ирэх боломжтой байгааг тооцоолж гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
бид бас солонгосруу визгүй явья
Яагаад ганц солонгос жуулчин визгүй гэж, япон жуулчин визгүй ирэх хэрэгтэй ш дээ
Зөөх онгоц битгий хэл вагон байгаа юм уу
дэмийрээд байгаарай