СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Түвшинбаярыг гэм буруутай эсэхийг дэнслэх шүүх хурал өнөөдөр болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ болно. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. 

Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн”, 17.8-1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1. Онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Эргэн сануулахад, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны үдэш улсын начин Э.Энхбатыг зодож, аминд нь хүрэх гэмтэл учруулсны сацуу Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийн “MGT mining LLC” компанийн албан өрөөний эд хогшлуудыг нь эвдэж, сүйтгэсэн нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм.

Хохирогч Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд таалал төгсөх хүртэл Н.Түвшинбаярыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн яллагдагчаар тооцож байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
202.21.108.213

Sain Hun yumsan.gaigui l baigaasai

Зочин
2 жилийн өмнө
192.82.81.32

Юун дэнслэх вэ. Хүн харгисаар зодож алчихаад байхад. Цааз, эсвэл насаар нь гянданд хорь.

наранцогт
2 жилийн өмнө
202.9.46.26

сайн явахад нь долоох нь холгүй яваад алдаж эндэж уруудаж яваад нь нулимдаг хүн бол хүн биш эр эндэж эрэг нурдаг гэж үг монгол хүн шиг нуруутай бай

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.27

Алдаа гаргдаггүй эр гэж юу бх вээ гайгүйл бгаасай

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.93

Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй ч гэх алдахгүйн төлөө л явах ёстой Түвшинбаярыг хүндэлдэг байсан.... гэхдээ багын тэр тусмаа дотны найзаа ингэсэн гэхээр ямар хүн вэ за тэгээд хууль нь номоор нь шийдэх биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.