СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-29

ХҮЭК-ийн гишүүдийн томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан.

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны тавдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

Нэр дэвшигч С.Дондовын талаарх мэдээллийг ЭНД дарж танилцах, нэр дэвшигч Я.Цэлмэний талаарх мэдээллийг ЭНД дарж танилцах боломжтой. 

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар ирүүлж болно.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.