СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-04-28

Энэ долоо хоногт элсэн чихэр 375, цагаан будаа 194 төгрөгөөр нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 12538 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 14511 төгрөгийн үнэ ханштай байна хэмээн Нийслэлийн Статистакийн газраас мэдээлэв.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 309 (2.1%) төгрөгөөр буурсан ч үхрийн цул махны үнэ 18 (0.1%) төгрөгөөр өссөн байв. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 105 (0.8%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 128 (1.0%) төгрөгөөр тус тус өссөн байлаа. 

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ

  • дээд зэрэг нь 1490-1900 төгрөг,
  • 1-р зэргийнх 1300-1600 төгрөг,
  • 2-р зэргийнх 969-1300 төгрөг байна.

Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад , хятад сонгино 2.2 хувиар өсч 2787 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Гол нэрийн барааны үнийн өөрчлөлт VI/20-VI/27-ны хооронд:  

  • Хонины ястай мах: 12433-12538 төгрөг +105  
  • Үхрийн ястай мах: 14820-14511 төгрөг -309
  • 1-р зэргийн гурил: 1406-1409 төгрөг +3
  • Атар талх: 1663-1673 төгрөг +10
  • Элсэн чихэр: 3276-3651 төгрөг +375
  • Цагаан будаа: 4516-4710 төгрөг +194
  • Өндөг: 470-485 төгрөг +15
  • Төмс: 1435-1463 төгрөг +28
  • Сонгино бөөрөнхий: 2726-2787 төгрөг +61

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.