СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр харьяа эмнэлгүүдийн дарга нарыг хүлээн авч уулзаж дараах үүрэг чиглэлийг өглөө. Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтны харилцаа хандлагатай холбоотой 5005 санал гомдол 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл иржээ. Энэ нь тус төвд ирж буй санал хүсэлтийн 3 дугаарт жагсаж байна.

Дээрх гомдол тус бүрийг хүлээн авч холбогдох газруудад нь дамжуулан шийдвэрлүүлсэн байна. Тус санал гомдлыг хугацаагаар нь авч үзвэл 3-5 хоногт шийдвэрлэсэн 1900, 6-10 хоногт шийдвэрлэсэн 577, 10-30 хоногт шийдвэрлэсэн 281 байна. Иргэдээс ирж байгаа санал гомдлыг хурдан хугацаанд шийдвэрлэх, ажлын сахилга бат алдсан эмч эмнэлгийн ажилчдад хууль, дүрэм журмын дагуу зохих хариуцлагыг тооцохыг сайд эмнэлгийн дарга нарт анхааруулав. Мөн УНТЭ-т ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байсан тул АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн.


. Ажлаа чин сэтгэлээсээ хийж, хүнд хэцүү цагт ажлаа хариуцлагатай гүйцэтгэгдэх эмч, эмнэлгийн ажилчдын ажлын нэр хүндийг цөөн хүний алдаа дутагдлаар унагахгүй байхын төлөө дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Нэг хүн алдахад нийтээрээ зэмлүүлдэг гэдгийг санаж дор бүрнээ хариуцлагатай ажиллаарай гэдгийг энэ үеэр санууллаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбар 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан. Энэ хүрээнд эмч, ажилчдад чиглэсэн ажлыг зохион байгуулахаас гадна иргэдэд эмнэлгээр зөв боловсон үйлчлүүлэх соёл дадалд суралцуулах чиглэлд эмнэлгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болгов. 2022 оны 05-р сарын 01-нээс орон даяар "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоог зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд эмнэлгийн удирдлагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн зохион байгуулалтад анхаарч, эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, эмч, үйлчлүүлэгч хоёроо бодсон зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.