СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-28

🔴 LIVE: Диспетчерийн үндэсний төв, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас бусад эрчим хүчний компаниудыг хувьчилна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалтай холбоотой асуудал чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яригдлаа. Гишүүд эрчим хүчний компаниудыг хувьчилснаар цахилгааны үнэ өсөх өндөр эрсдэлтэй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эрчим хүчний үнийг хэт барьснаас болж, ашиггүй ажиллаж ирсэн. Энэ хуулиар тав хүртлэх хувийг нэг хүн авах боломжтой гэж заасан байна. Тэгэхээр боломж, бололцоотой 6-7 гэр бүл хувааж аваад үнэ нэмээд суучих юм байна. Хувь хүмүүсийн мэдэлд эрчим хүчээ өгч болохгүй, тус хувьчлалаар иргэдэд ирэх дарамт улам нэмэгдэнэ гэлээ. Харин Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газар ТӨҮГ-ын засаглалыг сайжруулах үүднээс 37 ТӨҮГ-ын бүтцэд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Гэхдээ 66-аас доошгүй хувьд нь төр хяналт тавиад үлдсэн 34 хүртэлх хувийг нь нээлттэй хувьцаат компани болгоно. ТӨҮГ-уудыг хувьчилснаар засаглал сайжирч, илүү үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Ер нь цаашдаа төрд шаардлагагүй 20 гаруй ТӨҮГ-ыг татан буулгаж, худалдахаар төлөвлөж байна. Олон нийтийн хяналтад орохоос айх шаардлагагүй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.