СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израилын Ерөнхий сайд гэр бүлийнхээ хүнсний зардлыг хувиасаа төлнө гэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр 7,400 ам.долларыг гэр бүлийнхээ хоол хүнсний зардалд зарцуулдаг гэх мэдээлэл ил болж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан билээ. Тэгвэл ноён Беннетт цаашид энэхүү зардлыг хувиасаа төлнө гэж мэдэгджээ.

Тус улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан телевизийн нэвтрүүлэгт, Ерөнхий сайдын гэр бүлийг татвар төлөгчдийн их хэмжээний мөнгөөр үйлчилгээний ажилтнуудаа цалинжуулж, хүргэлтийн хоол захиалдаг гэж буруушаасан юм. Удалгүй байна.

Түүний хэлснээр, энэ нь бүх дүрэм журамд нийцсэн явдал аж. Түүнчлэн, өмнөх Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху сар бүр 84,300 ам.доллар буюу үүнээс гурав дахин их мөнгө зарцуулдаг байсныг Ерөнхий сайд Беннеттийн ажлын алба онцолжээ.

Ноён Беннетт өөрийн олон нийтийн сүлжээндээ байршуулсан албан ёсны тайлбартаа "Би Ерөнхий сайдын албан тушаалыг хаших болсноор ийм төрлийн зардал эрс багассан. Намайг гедонист үзэл баримтлалтай хүн гэж харуулахыг завдсан энэ оролдлого зүгээр л инээдтэй санагдаж байна" хэмээн бичсэн юм.

Тэгвэл тэрээр өнгөрөгч лхагва гарагт иргэдийн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч, гэр бүлийнхээ хоолны зардлыг өөрөө төлөхөөр шийдсэнээ зарлажээ. Нафтали Беннетт энэ талаар "Хэдийгээр бидний үйлдэл дүрэм журмын дагуу байсан ч олон нийтэд ямар сэтгэгдэл төрснийг би ойлгож байна. Тиймээс одооноос эхлэн гэр бүлийнхний маань хоолны бүх зардлыг миний хувийн данснаас гаргахыг би ажлын албаны гишүүддээ үүрэг болгосон.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аав нь
2 жилийн өмнө
66.181.160.1

Хүний хүү ийм л байна даа.манай хүү манужсаа шулчих гээд л

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.