БГД-ийн 8-р хороо, 4 хороололд байрлалтай 7 дугаар байр нь ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй. Монгол талаас “Истим” ХХК нь тус байрны ашиглалт, хамгаалалтыг гэрээний дагуу хариуцдаг байна. Оршин суугчдаас авсан мэдээллээр сард дунджаар 550 мянган төгрөг түрээсийн төлбөрт төлдөг. Үүнээс “Истим” ХХК нь ОХУ-ын тал руу нэг мКв-н хоёр доллар буюу 2016 оны ханшаар 1988 төгрөгөөр бодож түрээсийн төлбөр явуулдаг аж.
Гэвч түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, шаардлага хангаагүй бохир орчин, жоом, бясаа, тог, усны тоолуур байхгүй, лифт ажилладаггүй гэх зэрэг асуудлаас болж оршин суугчид болон компанийн хооронд маргаан үүсээд удаж байна. Улмаар амьдрах нөхцлөө сайжруулах шаардлага тавьсан оршин суугчдыг дарамталж, айлган сүрдүүлэх, байрнаас гарахыг тулгаж эхэлжээ. Иргэдийн хувьд түрээсэлж амьдарсан хугацаанаасаа хамаарч багадаа 80 сая төгрөгийн төлбөрийг тус байранд зарцуулжээ. Иймд байраа хэзээ нэгэн цагт хувьчлагдана хэмээн найдаж, өндөр төлбөр өгч байгаагийн хэрээр амьдрах орчноо сайжруулах хүсэлтээ илэрхийлж, хэвлэл мэдээллийн байгууллагад хандлаа. Тиймээс бид нийслэл хотод байгаа ОХУ-ын өмчлөлтэй олон байрны нэг жишээг сурвалжиллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haramsaltai bn haramsaltai
Газар нь хэний өмч юм
Gazarni mongoliin yuch
ЗСБНХУ& БНМАУ 2 нэг газараа нэг хөрөнгө гаргаж бариад 1990 онд 2 улс ОХУ монгол улс болоод гэрээ дуусгавар болсон..ОХУ м² ийн 2 $ р амьдрахгүй л дээ...элчинд удсан хэдэн нөхөд ийм яриа гаргаад 30 жил боллоо..одоо газар чөлөөлөөд бетоноо ачаад явахад болно...олигархи нарын чинь үйлдсэн гэмт хэргийг НҮБ.ийн санал хураалтад хамгаалсан шахуу санал өглөө үүнээс илүү яах билээ бид..хөрш шиг байж хамтдаа хөгжвөл хөгжье хөршөө сонгодоггүй гэсэн өөрсдийн чинь үгийг хэлье...тэр айгаад шээс алдаад бгаа америк чинь монголд орж ирэхгүй бид тэднийг дагахгүй...аварга хятад хүртэл боолтноос айгаад өөрсдийг чинь бойкот хийж бна...бид та нарыг халхалж амьдраад хэдэн 1000 жил болж байна оросуудаа..сэрээд наа олигархи нараасаа сал
ха ха