"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас гаргасан дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийн дагуу ирэх тавдугаар сараас засварын ажил эхлэх бөгөөд 7-14 хоног халуун усыг хязгаарлана
Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчилж буй. Эдгээр шугамын насжилт хэтэрч, өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх юм байна.
2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн ирэх сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.
Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна. Айл өрхийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.