Цар тахлын хөл хорио, хязгаарлалттай холбоотой эдийн засгийн зогсонги байдал Монгол Улсын ядуу, эмзэг бүлэг, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болсон билээ.
Азийн хөгжлийн банкны судалгаагаар 10 өрхийн гурвынх нь орлого цар тахлын өмнөх үеийнхээс эрс буурсан гэж гарав. Мөн ноос ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт буурч, нийлүүлэлтийн сүлжээ тасарснаас нийт өрхийн 30 орчим хувийг бүрдүүлдэг 169.706 малчин өрх орлогоо алдсаныг НҮБ анхааруулсан байдаг.
Тиймээс Засгийн газраас цар тахлын үеэр авсан нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээ хамрах хүрээ, хэрэгжүүлсэн хурдыг харвал урьд өмнө байгаагүй далайцтай байсан.
Бусад улс орнуудтай харьцуулахад ч Монгол Улс халамжид их хэмжээний төсөв зарцуулсныг НҮБ-ын Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээнд онцолжээ. Тухайлбал, 2019 онд нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээнд ДНБ-ий найман хувийг зарцуулж байсан бол 2020 онд 13 хувь, 2021 онд 9.9 хувийг зарцуулсан байна. Судалгаанаас харахад нийт өрхийн 80 орчим хувь нь цар тахлын улмаас учирсан санхүүгийн алдагдлаа нөхөхөд хүүхдийн мөнгийг ашиглажээ.
Цар тахлын үед манай улс:
Мөн
Өөрөөр хэлбэл, манай улс 10 төрлийн халамжид 4.3 их наяд төгрөг зарцуулаад байна.
Гэвч Засгийн газраас хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Монгол Улсын иргэдийн хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхийг хангах бодлогын тогтвортой шийдэл байж чадсан эсэх нь тун эргэлзээтэй. Тусламж, дэмжлэгийн хүртээмж, үр ашиг хангалтгүй байна гэж дүгнэжээ.
Монгол Улсын төсвийн орлого 2019 онд ДНБ-ий 30 хувьтай тэнцэж байсан бол цар тахлын жилүүдэд 26 орчим хувь болж буурсан. Төсвийн орлого буурахын зэрэгцээ зардал сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн нь нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгийн зардал өссөнтэй холбоотой гэж тайлбарлалаа.
Мөн 2021 оны байдлаар ДНБ-ий 80 орчим хувьтай тэнцэх хэмжээний улсын өр хуримтлагдсан бөгөөд 2022 онд нэмэгдсээр байтал Засгийн газрын тогтоолоор тэтгэврийг нэмэгдүүлэн нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээний зардлыг өсгөсөөр байна гэжээ.
Энэ нь ядуурлыг нэмэгдүүлэхээс сэргийлсэн ч төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж ОУВС, Дэлхийн банк сануулсаар байгаа юм.
Түүнчлэн ҮСХ-ноос 2020 оны аравдугаар сард цар тахлын улмаас орлогын болон эд хөрөнгө, боловсролын үйлчилгээний тэгш бус байдал улам бүр нэмэгдэж байгааг харуулсан судалгааг ил болгов.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ҮСХ-ноос хийсэн судалгаагаар ядуу өрхүүд амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангахын тулд өмч хөрөнгөө зарах, их хэмжээний зээл авах зэрэг урт хугацаандаа сөрөг үр дагавартай арга хэмжээ авч байсан нь цаашид тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэжээ.
Нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээ зорилтот хүн амд бүрэн хүрэхгүй, үр ашгийг нь сайжруулах шаардлагатайг хүүхдийн мөнгө хөтөлбөр, хүнсний талоны хүртээмж, зарцуулалтад хийсэн судалгаанууд харуулж буй аж. Гэтэл НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг өрхийн 64.3 хувь, хүнсний талонд хамрагддаг өрхийн 48.3 хувийн өрхийн орлого өмнөх жилээс буурсан.
Мөн хүнсний талоны ихэнх хэсэг зорилтот бус бүлгийн хүн амд зарцуулагдсан байж болзошгүй гэж дүгнэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.