СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-28

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.04.28/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе. 

9:00 цагт: “Байгаль орчны сургалт, судалгааны төв”-д БОАЖЯ-ны удирдлагууд тус салбарт хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна. Утас: 85100098

9:30 цагт: ШУТИС-ийн Төв номын санд "Нийгмийн инноваци, түншлэл" үндэсний форум болно. Утас: 96068968

10:00 цагт: -Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг таван асуудлыг хэлэлцэнэ. 

-“Рокмон бюлдинг”-т “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно. Утас: 90872222

-ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд "БИОНҮҮРС-2022" эрдэм шинжилгээний хурал болно.

-“Пума” зочид буудалд “Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн харилцаа” зөвлөгөөн болно.

10:30 цагт: Сүхбаатарын талбайд цусны цагаан эсийн хорт хавдар өвчнөөр шаналж буй зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн  аав ээж хандивын аян өрнүүлнэ. Утас: 88107869

11:00 цагт: -"Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.

-"Монгол ньюс" мэдээллийн төвд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд (хаягдал төмөр) бэлтгэн нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК болон "Монголын хог хаягдалыг дахин боловсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99116375, 89116570

14:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник, туслалцааны MOH 9701” төслийн хаалтын ёслол болно. Утас: 91965599, 99153766

16:00 цагт: Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо хуралдаж Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

17:00 цагт: Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.