СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-27

Эрүүгийн хуулиар 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон иргэнд хорих ял оногдуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Манай яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хамгийн эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр зарим төрийн компани дотор өөрийн төлөөллийн эрхээ шилжүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Цаашид төрийн өмчит компанийг ашгийн болон ашгийн төлөө бус хэмээн ангилна. Энэ удаад зөвхөн ашгийн төлөө төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйг зохицуулахаар тусгасан. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Саяхан дөрөвдүгээр сард залуучуудын жагсаалаар авлига албан тушаалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахаар хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг нэмэлт өөрчлөлтөөр хасаж байгаа.Мөн . Албан тушаалаа ашиглан авлига авсан хүнд торгох ял оногдуулахгүй, хэргийг хялбаршуулан шийдэхгүй гэсэн зохицуулалтыг хийж өгсөн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн тухайд  Цаашид өршөөл үзүүлэхээргүй байх заалтуудыг тусгаж өгсөн. Цаашид өршөөл үзүүлэхээргүй байх заалтуудыг мөн тусгаж өгсөн. Бэлгийн хүчирхийлэл, авлига, албан тушаал, хүн төрлөхтөн, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг оруулсан. Мөн 300 мянган төгрөгөөс доош хохиролтой хулгайг зөрчил, түүнээс дээш хохиролтой бол эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг байсан. Үүнийг өөрчилж бүх хулгайг эрүүгийн хэрэг гэж үзэхээр болж байгаа. Хулгайг том, жижиг гэж ялгахгүй гэсэн үг. Өмнө нь жижиг гэж үздэг байсан хулгай жилд 11 мянга бүртгэгддэг байсан бол энэ нь гэмт хэргийг статистикд бүртгэгдэнэ гэсэн үг.  Өнөөдөр хуулийн төслийг өргөн барина. Дараагийн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэнэ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
139.5.218.226

Их хурлын гишүүн ждү, хөгжлийн банк. Төрийн бус байгууллагаар дамжуулан зээл авах, ямар нэг хөнгөлөлт эдлэхийг хориглож өгөөрэй. Их хуралд дэвшихдээ зээлтэй бол дэвшүүлэхгүй болгох хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтөө маш зөв хийжээ. Нямбаатар сайдад баяр хүргэe

Зочин
2 жилийн өмнө
139.5.218.226

Маш зөв. Ингэж 20 жил болгохгүй бол ял дууссан, нийтийн албанд ороод дараагийн хулгайгаа хийж эхэлдэг шүү. Хулгайч сэтгэхүй хэзээ ч засрахгүй. Их хулгай хийдэг нөхдүүдийн хулгайн гeн удамшдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.