СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элон Маск "Твиттер"-ийг хэрхэн өөрчлөх вэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болох Элон Маск "Твиттер" олон нийтийн сүлжээний платформыг 44 тэрбум ам.доллароор худалдаж авах төлөвтэй байгаа билээ. Одоо хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс шалтгаалах энэхүү өөрчлөлтийн талаар дэлхийн өнцөг булан бүрийн жиргээчид санал бодлоо илэрхийлж байгаа.

байна. "Tesla", "SpaceX" компаниудын Гүйцэтгэх захирал, тэрбумтан Элон Маск яг юу төлөвлөж байгааг хэн ч мэдэхгүй ч түүний өмнөх мэдэгдлүүдээс дөрвөн боломжит хувилбарыг таамаглах боломжтой юм.

1. Контентын дүрэм журмыг сулруулах

Ноён Маск "Твиттер" платформын контентын бодлогыг эртнээс шүүмжилсээр ирсэн учир тэрээр эдгээр дүрэм журмыг өөрчилж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын албан ёсны хуудас зэрэг хаагдсан хаягуудыг буцааж нээх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрөгч мягмар гаргийн мэдэгдэлдээ Маск "Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндэс суурь. Твиттер бол хүн төрөлхтний ирээдүйн чухал асуудлуудыг хэлэлцдэг дижитал хотын талбай" хэмээн онцолсон юм. Гэвч өмнө нь тэрээр өөрийг нь болон компаниудыг нь шүүмжилсэн хүмүүсийн хуудсыг "блок" хийж байсан билээ.

Хэрэв Элон Маск "Твиттер"-ийн контентыг зохицуулах дүрмийг сулруулж чадвал тус платформыг гэмт хэрэгтэн, робот болон "хорлонтой зорилготой" хүмүүс "зэвсэг мэт" ашиглаж, үзэн ядалт, хүчирхийллийг өдөөнө гэж Лондоны их сургуулийн коллежийн дэд профессор Жеффри Ховард анхааруулжээ.

2. Зар сурталчилгаа үгүй болох уу?

Энэ сарын эхээр "Твиттер"-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсныхоо дараа ноён Маск "Twitter Blue" төлбөрт үйлчилгээг зар сурталчилгаанаас ангид болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, "Твиттер зар сурталчилгааны мөнгөөр ​​оршин тогтносоор байвал корпорацуудын бодлогод нөлөөлөх хүч ихээхэн нэмэгдэнэ" гэж хэлсэн.

бөгөөд ийм урсгалын орлого нь өссөөр байгаа. Тэгвэл Элон Маск "Twitter Blue"-г сайжруулж, орлогын өөр эх үүсвэр болгон ашиглахаас гадна зардлаа бууруулахыг санал болгосон байна.

3. Хэрэглэгчдийг жинхэнэ эсэхийг баталгаажуулах

Элон Маск "спам роботуудыг ялах" тухай дурдсан нь "Твиттер"-ийн хэрэглэгчдээс ихээхэн дэмжлэг хүртэх төлөвтэй байна. Тус платформ нь ашиггүй, эсвэл худал контентыг тасралтгүй нийтэлдэг автоматжуулсан, хуурамч хаягуудын асуудалтай тулгараад удаж байгаа билээ.

Гэвч энэхүү арга хэмжээ нь тийм ч амар зүйл биш бөгөөд хүн, эсвэл алгоритмаар хэрэглэгчдийг баталгаажуулахад "үргэлж алдаа гарна" гэж Лондоны Эдийн засгийн сургуулийн Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтийн профессор Робин Мансел тэмдэглэжээ. Тэрээр энэ талаар юм.

4. Нийтэлсэн жиргээг засварлах

Ноён Маск "Твиттер"-ийг өөрийн болгохоосоо өмнө дагагчдаасаа энэ шийдлийн талаар санал асууж байсан билээ. Тэгвэл тус компанийн зүгээс аль хэдийн нийтэлсэн жиргээг засварлах товчлуурыг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа гэдгээ тухайн үед зарласан.

Хэрэглэгчид энэ функцийг хэрэглээнд нэвтрүүлэхийг удаан хугацааны турш уриалж байгаа боловч үүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь мэргэжилтнүүдийн толгойны өвчин болоод байна. Эерэг талаас нь харвал, хэрэглэгчид жиргээнийхээ хандалтыг алдахгүйгээр үг үсгийн алдаагаа засаж, шаардлагатай өөрчлөлтийг хийх боломжтой болох юм.

гэж "Твиттер" компанийн Хэрэглээний бүтээгдэхүүн хариуцсан Дэд ерөнхийлөгч Жей Салливан анхааруулжээ. Ноён Салливан "Цаг хугацааны хязгаарлалт, хяналт, засварласан зүйлийн ил тод байдал гэх мэт хүчин зүйлгүйгээр ийм функцийг олон нийтийн яриа хэлцээний бүртгэлийг өөрчлөх зорилгоор буруугаар ашиглаж болно" гэж онцолсон аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.