СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-27

🔴LIVE: Н.Алтанхуяг: Есөн жилийн өмнөх асуудлаар яллагдагчаар дуудсанд гайхаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Дэд хорооны хуралдаанд орсны дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл өглөө. Тэрбээр улс төрийн асуудал явж байна. Есөн жилийн өмнөх замын хэрэгт яллагдагчаар татсанд гайхаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замын асуудалд холбогдуулан, намайг яллагдагчаар татсан тогтоол гарсан юм билээ. 2013 онд Тавантолгой чиглэлийн хар замд Ухаахудагийн нүүрс зөөдөг машинууд явдаг байсан. Орон нутгийн Тавантолгойн машинууд шороон замаар явдаг байсан. Нүүрсний үнэ 2013 онд 30 ам.доллар болтлоо уначихсан, зардлаа багасгах шаардлага гараад, тэр үеийн Тавантолгой, орон нутгийн Тавантолгой компани нийлж байгаад Эдийн засгийн яамнаас “Эрдэнэс МЖЛ” төрийн өмчийн компанид худалдаж авч өгье. Ингэснээр тээврийн зардал, хураамж хямдарна. Маш их мөнгө цуглана. Цугласан мөнгөнөөс өнөөх мөнгөө төлчихье” гэсэн тогтоол орж ирсэн. Замыг нь “Эрдэнэс МЖЛ”-д өгөөд, дараа нь мөнгөө төлөөрэй гэсэн агуулгатай тогтоол гаргасан хэргээр яллагдагч болгож байна. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэнэ. Ерөнхий сайд хүн Засгийн газрын хуралдааны материалыг бүрдүүлдэггүй. ЗГХЭГ-ын дарга гэж хүн бий. Тэгэхээр энэ бол улс төрийн л асуудал байна. Өмнө нь би АТГ-т очихдоо Хөтөл, Кью эс си юм байх гээд очсон чинь есөн жилийн өмнө гаргасан замтай холбоотой шийдвэр байна. Улсад ашигтай үйлдэл байсан. Ер нь зохион байгуулалттай, “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг л юм болж байна. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд хийж байсан хүн оролцож байна. Есөн жилийн өмнөх Засгийн газрын шийдвэрээр яллагдагч болгоно гэдэг утгагүй. Намайг юугаар нь яллагдагч болгочхоод байгааг Ерөнхий прокурор та хэлээч гэсэн чинь хуралдаан зохион байгуулагч Ерөнхий прокуророос асуулт асууж болохгүй гэсэн. Ядаж юунд буруутгагдаад байгаагаа мэдэх чинь хүний эрх биз дээ. Олон юм ярьдаг учраас дуугүй болгоё гэж бодож байх шиг байна. Халдашгүй байдлын дэд хороо асуудалд нухацтай хандах байх гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
192.82.69.44

Hereg huuchirdaggui gedeg bizdee...zalinii uut mini

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.