СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрсөн дүүгийнхээ нөхөрт давуу байдал олгосон цэцэрлэгийн эрхлэгчийг торгов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Төр, нийтийн албан тушаал хашиж байхдаа хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгох явдлыг хууль сахиулах байгууллагынхан хяналтдаа авч, гэм буруутнуудад хариуцлага тооцуулсаар байна. Ийм нэгэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Тус дүүрэг дэх 73 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг Д.Болормаа эрх мэдлээ урвуулж, хамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгажээ. Улмаар НПГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх цэцэрлэгийн эрхлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын төсөвт учруулсан хохирол, төлбөрөө төлөн, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт НПГ-ын хяналтын прокурорт гаргасан байна. Улмаар прокурор хэргийг хянаж үзээд шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэн шилжүүлснээр дээрх шүүх хэлэлцээд Д.Болормааг 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд тодорхой хугацаагаар ажиллах эрхийг нь хасаж шийдвэрлэжээ.

Г.Равжаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.