СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НХААГ-ын хоёр мэргэжилтэн тендерт шалгарсан компанийнхнаас хахууль авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын мэргэжилтэн Ариунсанаа, ахлах мэргэжилтэн Болдбаатар нарыг бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэллээ.

Уг хоёр мэргэжилтэн албан тушаалаа ашиглаж, тус газраас зарласан сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас хахууль хуваан авсан хэрэгт холбогдоод буй юм. Мөрдөгчид өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөө, гэр, автомашинд нь нэгжлэг хийх үеэр нэгнийх нь автомашинаас 10 000 ам.доллар эд мөрийн баримт болгож хураан авчээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.4-т заасан “ Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Тэдэнтэй хамт НХААГ-ын нэгэн хэлтсийн дарга Б-ийг шалгаж эхэлсэн ч хараахан цагдан хориогүй гэнэ.

Г.Равжаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.