СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ Польш, Болгарт хий нийлүүлэхээ зогсооно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын "Газпром" эрчим хүчний компани Польш, Болгар улсуудад өнөөдрөөс эхлэн байгалийн хий нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгджээ.

Польшийн төрийн мэдлийн "PGNiG" байгалийн хийн компанийн хэлснээр, Оросын тал хийн нийлүүлэлтээ орон нутгийн цагаар 08:00 цагаас зогсооно гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Владимир Путин "нөхөрсөг бус" орнуудыг байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөхийг шаардсан бөгөөд татгалзсан улсуудын нийлүүлэлтийг бууруулна гэж өмнө нь анхааруулаад байсан билээ.

"PGNiG" компани нь хийн импортынхоо дийлэнх хувийг "Газпром"-оос авдаг ба энэ оны эхний улиралд импортынхоо 53 хувийг Оросоос худалдаж авсан байна. Тус компанийн зүгээс Оросын талыг гэрээгээ зөрчсөн гэж буруушаагаад, хийн урсгалаа сэргээх арга хэмжээ авна гэж тэмдэглэсэн юм.

ч одоогоор иргэдийн хэрэглээнд хязгаарлалт тавих шаардлагагүй гэж онцолжээ. Болгар улс "Газпром"-той байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай бүх төлбөрийг хийсэн гэж тус улсын Эрчим хүчний яам мэдэгдсэн юм.

бөгөөд Герман зэрэг Европын бусад орон Оросын эрчим хүчний импортыг хориглохыг хэрэгтэйг Польшийн Гадаад хэргийн дэд сайд Марчин Псыдач хэлжээ. Түүнчлэн тус улс нь энэ оны эцэс гэхэд Оросын байгалийн хийн импортоо бүрэн зогсоохоор төлөвлөж байсан аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.