УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 10:30 цагт хуралдахаар товлосон билээ.
Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Ийнхүү Халдашгүй байдлын дэд хороо уг дөрвөн гишүүний асуудлаар хуралдсаны дараа үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Би тав дах удаагаа УИХ-д сонгогдож ажиллаж байна. Миний байр суурь тодорхой байгаа. Хэрэг асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээ түдгэлзүүлээд, хуулийн байгууллагад ажиллах бололцоог нь олгож, шалгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Халдашгүй байдлын дэд хороо хэл ам таталсан Сү.Батболд.С.Бямбацогт нар байгаа цагт шудрага шийднэ гэдэг бол ёстой гонжийнжоо байлгүй дээ.
Сү Батболдоо эхлээд түдгэлзүүлээд дараа нь болоорой до олон улсаас бүх хэрэгийн зарлаад байрад яаахаараа авч үлдээд байдаг юм бэ наад хулгайчаа
Та нарын дунд байгаа хорхой идсэн шүдийг чинь хууль эмчилэх гээд байгаа юм биш үү