СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-27

21 зорчигчтой автобус онхолдож, нэг хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар автобус авто замын хажуу руу онхолдож 1 хүн нас барсан байна.

Ослын тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож 1 хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.