СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-26

Энэ жил хүүхдийн баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулах Хотын даргын захирамж гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Манай улс сүүлийн хоёр жил/2020, 2021 он/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цар тахлын улмаас тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг/Бидний нэрлэж заншсанаар/ тэмдэглэн өнгөрүүлэх Хотын даргын захирамж гарсан байна.

Хотын даргын захирамжид тусгаснаар .
Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг. 2022 оны зургаадугаар сарын 1-н лхагва гарагт тохионо.

Улсын хэмжээнд коронавируст халдварын тархалт буурсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хязгаарлалтын дэглэмийг бууруулах шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газраас гаргасан билээ. Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа энгийн горимд ороод байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.