СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-26

Бичлэг: Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэх талаар Гандантэгчэнлин хийдийн удирдлага болон холбогдох төлөөллүүд мэдээлэл хийв. Зуны тэргүүн сарыг угтан тэмдэглэдэг энэ өдрийг “Энэрэл хайр түгээе” уриатай тэмдэглэнэ гэдгийг хэллээ.

Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргал "Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн тоололтой. Бид төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна. Төгс буянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсны өмнүүр авдаг. " хэмээн ярив.

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан. Энэ жил зургаадугаар сарын-14 мягмар гарагт тохиож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.