СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-26

🔴 LIVE: Д.Пүрэвдорж: Дэлхийн жишигт цөөхөн хүн амтай хотод метро, хөнгөн галт тэрэг LRT нь ч ашигтай ажиллаж чаддаггүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос Засгийн газрын өр болоод нийслэл баригдахаар төлөвлөгдөөд байгаа LRT төслийн талаарх байр суурийг сонирхлоо.  

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  

- Засгийн газрын өр замбараагүй их болсон энэ үед дахин өр нэмэгдүүлэх асуудлыг оруулж ирж байгаад харамсаж байна. Энэ мөнгөөр олон тооны барилга, орон сууц, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг хийх боломжтой байсан. Дагуул хотыг байгуулах хэмжээний энэ их мөнгийг ингэж шийдэж байгааг буруу гэж үзэж байна. гэж харж байгаа. Засгийн газар бүх буруугаа ковид руу, дайн руу чихчихээд өрийг нэмэгдүүлээд сууж байна. Хөнгөн галт тэрэг орж ирлээ гэж бодоход иргэн хүн машинаа зарахгүй, тэгэхээр түгжрэл хэвээрээ л байна гэсэн үг. Хотыг төлөвлөөгүй, газрыг шуналын нүдээр харсан үе үеийн хотын дарга нарын гай балгийг одоо бид хүртэж байна. Хотын төвд өндөр барилга барих асуудлыг шийдэх ёстой.

Дэлхийн жишигт цөөхөн хүн амтай хотод метро, хөнгөн галт тэрэг LRT нь ч ашигтай ажиллаж чаддаггүй. Тэгэхээр маш сайн тооцоолж, нягтлах шаардлагатай. Өрийн таазыг нэмэгдүүлж байгаа энэ асуудалд нухацтай хандах ёстой гэж харж байгаа.

УИХ-ын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх асуудалд дээр эдгээр хүмүүс үйлдэл дээрээ баригдсан, гэмт хэрэг хийсэн  нь нотлогдсон, эсвэл шалгагдаж байгаа энэ үед заавал гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үздэг. Парламентын засаглал илүү бат суурьтай байх ёстой. Мэдээж буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой, шүүхээр тус хэргээ шийдвэрлүүлэх хэрэгтэй. Энэ асуудал дээр ялгаварлал явагдахгүй байх гэж би бодож байна. Хэрвээ эрх баригч нам намын гишүүдээ үлдээгээд сөрөг хүчний гишүүнийг түдгэлзүүлвэл сөрөг хүчнээ дарладаг гэх ойлголт дэлхий дахинд тарна гэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.172

Ийм 1сая орчим цөөхөн хүн амтай хот гаргасан зардлаа нөхөж чадахгүй нь ойлгомжтой, арай хямд аргаар замаа дээгүүр доогуур явах , олон салаалах арга юу байна гэдэг дээр анхаарвал яасан юм, railway хүртэл зардлаа нөхөж чадахгүй байсан гэдгийг санаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.