Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай "Замын хашлага, хөшөө ба авлига" сэдвээр мэдээлэл хийлээ.
Тэрээр "Зам засвар хийхдээ зүгээр байгаа бродюрыг засах зардлыг төсөвтөө оруулж мөнгө иддэг асуудал байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газар ямар ч хяналт шалгалт хийхгүй байна. Япончуудын хийж өгсөн бродюр зүгээр, Монголчуудын хийсэн бродюр эвдрээд байдаг мэтээр хандаж байна. 2021-2022 оны авто замын, явган хүний болон дугуйн замын тендерүүдийг хянаж шалгах хэрэгтэй. Нийслэлийн авто замын хөгжлийн дэд дарга, зам барилгын хяналтын хэлтсийг мөн шалгах ёстой. Тиймээс тус асуудлыг шийдвэрлэхийн тулд эдгээр хүмүүсийг шалгаж өгөхийг АТГ-аас хүсэж байна.
-Мөн хөшөөний асуудлыг болих хэрэгтэй. Үнэхээр хөшөө дурсгалаар хөгждөг бол Монгол улс хөгжсөн байгаа. “Богд Зонхов” бурхны хөшөөг баривал утаа арилах мэтээр ярьж байна.
-Зам засварын ажлыг намар хийж эхэлдэгээ болих хэрэгтэй. Ажил, хүүхэд багачуудын хичээл эхлэх үеэр энэ тэнд зам хаагаад түгжрэл үүсгээд эхэлдэг. Наадмын үеэр иргэдийн амралтаар зам засварын ажлаа хийдэг болмоор байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.