Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.
Хятадын талтай эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.