Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Зэвсгийн агуулах” гэдэг газар энэ сарын 24-ний өдрийн 21:40 цагийн орчим шаварт унасан үхэр гаргах гэж байсан гурван хүний нэг, тус сумын харьяат малчин Ж морьтойгоо тогтоол усанд осолджээ.
Ослын дуудлагыг тухайн өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очин, малчин Ж /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Улмаар мөн өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол ус /эргээс 15 метрт/-наас олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчны цогцсыг 3 метр /эргээс 5 метрт/-ийн гүнээс олж, тус сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үхэр
Ядаж зөв бичиж байж сэтгүүлч болооч ! Т.Сайнбуян гуай !