СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-25

🔴LIVE: МАН: Хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас баталгаа гаргах хоёр төсөл болон зөрчлийн хуулийн талаар хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 -Монгол ардын намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт Зөрчлийн тухай хууль, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэж дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Мөн дараагийн хэлэлцсэн асуудал нь бид өнгөрсөн долоо хоногт УИХ 2022 оны улсын төсөв, түүнийг дагасан арван хууль, дөрвөн тогтоолыг өргөн барьсан. Гэхдээ УИХ-аар хэлэлцүүлэхдээ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тогтоолын төслийг оруулаагүй. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар LRT төслийн талаар Нийслэлийн удирдлагуудын мэдээллийг сонсож гишүүд санал бодлоо ч илэрхийлсэн. Ингээд энэ төслийг дахиж хэлэлцэж шаардлагатай гэж үзэж ажлын хэсэг гаргахаар боллоо. Энэ хоёр төсөл нь томоохон хэмжээний тул яаран төсөв дагуулаад шийдчих асуудал биш байна гэж үзсэн. Тиймээс бүлгээс ажлын хэсэг байгуулаад Засгийн газартай хамтарч ажиллахаар боллоо.Үүний дараа ямар шийдэл гаргах вэ гэдгээр бүлэг дахин хуралдана гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.82.163

Хэдэн 100 ажлын хэсэг байгуулдаг яг юу шийдэв. Өөр хийх юм алга уу

Хулхи гарууд
2 жилийн өмнө
66.181.161.20

Тогтохсүрээн хөнгөн галт тэрэг чинь монголд 1000 жил

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.