СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2022-04-25

"Код бичих охидын хөтөлбөр”-ийг зарлалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” хоёр дахь жилдээ зарлагдлаа. Энэ жилийн хөтөлбөрийг Боловсрол шинжлэх ухааны яам, Хаан банк, Голомт банк, АНД глобал, Юнител ХХК, Скайтел ХХК, ICT Group, Тапатрип ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ компани зэрэг компаниуд дэмжин ажиллаж байна.

Өнгөрсөн жил бид тус хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 охиныг гурван шатны сонгон шалгаруулалтаар сонгож, .

Хөтөлбөрийн бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ охид www.girlscode.mn сайтын БҮРТГЭЛ-2022 гэсэн цэс руу орж бүртгүүлнэ.

Хөтөлбөрт бүртгүүлсэн нийт охид гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараагаар тус хөтөлбөрт хамрагдах юм. Эхний шатанд дараах шалгуураар сонгон. Үүнд

  • Алслагдсан аймаг,  сум, дүүрэг хороонд амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй;
  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
  • Ачаалал даах чадвартай
  • Зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах сонирхолтой байх
  • Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх

Хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн охид хоёр дахь шатны сонгон шалгаруулалт буюу математикийн онлайн шалгалтыг өгнө. Үүний дараагаар ярилцлагад орсноор тус хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.

“Код бичих охидын хөтөлбөр” нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, бүс нутгийн тоон хуваагдлыг бууруулах, жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилготойгоор анх 2021 онд зохион байгуулагдсан юм.

Өнгөрсөн жил тус хөтөлбөрт хамрагдсан 30 охины 10 нь дэлхийн томоохон их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байна. Тэдний хувьд зуны амралтаараа код бичиж сурсан нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нь чухал түлхэц болжээ.

Үүний зэрэгцээ, Говь-Алтай аймгийн оролцогч Б.Маргад Тонхил сумын ЕБС-ийн веб сайтыг зохион бүтээж, мэдээллийн технологийн улсын олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн оролцогч Б.Анударь сургууль дээрээ код бичих клуб байгуулан, өөрийн сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж явна. Харин Сүхбаатар аймгийн оролцогч Н.Мөнхжин “И-Монгол” академид өнгөрсөн өвлийн амралтаараа дадлага хийж, мэдлэгээ улам гүнзгийрүүлж, хоёр аппликейшн зохион бүтээсэн юм. Энэ мэтчилэн “Код бичих охидын хөтөлбөр”-т хамрагдсан 30 охин сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж, өөрсдийн ур чадвараа сайжруулж, бусад охиддоо үлгэр жишээ болж явна.

Холбоо барих утас: 51266210

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.