СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-25

🔴Д.Ганбат: Сайд нар гадагшаагаа айлчилж хэл, амаа ололцооч ээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, ээлжит мэдээллээ хийлээ.

Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Төсвийн тухай хууль", "Төрийн хэмнэлтийн тухай хууль" болон АН-ын зүгээс Засгийн газар хүргүүлэх зөвлөмж зэрэг гурван асуудлыг хэлэлцсэн байна.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

-Засгийн газарт хүргүүлэх зөвлөмждөө Ардчилсан намын зүгээс реформын шинжтэй ажлуудыг хийхэд таатай үе ирснийг дурдсан. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Миний хувьд бэлэн мөнгө тараах биш ажлын байр нэмэгдүүлдэг төслүүдийг дэмжиж байгаа. Хэмнэлтийн бодлогыг мөн дэмжиж байгаа. Гэхдээ хэдхэн хүн халснаар төдийлөн хэмнэлт гарахгүй байгаа учраас гол хэмнэлтийг төрийн өмчийн компаниудад тавих хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудын нийт хөрөнгө 40 их наяд төгрөг байна. Гэтэл жил 100 тэрбум хүрэхгүй төгрөгийн орлого оруулж байгаа. Тийм учраас төрийн өмчийн компаниудыг зоригтой хувьчлах энэ асуудлыг тавьж байгаа.

Мөн стратегийн гол ач холбогдол бүхий ордуудын 10 хувийг ард иргэдэд нээлттэй худалдана гэх журмыг яагаад оруулж ирэхгүй байга юм бэ. Иргэд хувьцаанд хөрөнгө оруулах боломжтой үе байна гэдгийг бүлгийн хурлаар ярилцсан. Шаардлагагүй төрийн өмчөөс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжих, иргэдэд баялагаасаа хүртээхэд голлож ажиллах тухай ярилцлаа.

Хямралаас гарахын тулд элдэв дүрэм, журмаа багасгаж, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байж эдийн засгийн хүндрэлээс гарна. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдол бий болж байна. Иймд өөрсдөө үйлдвэрлэх асуудлыг Засгийн газраас арга хэмжээ авахыг шаардаж байна. Мөн өнөөдрийн тулгамдаж буй асуудал бол боомтын гацаа байна. Иймд хоёр хөрштэйгээ хамтарч ажиллаач ээ хэмээв.

Мөн LRT буюу хөнгөн галт тэрэгний асуудалд Ардчилсан намын зүгээс ямар байр суурьтай байгааг сэтгүүлч тодрууллаа.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

- Бидний баримталдаг зарчим бол хотын иргэд хотын даргаа сонгодог байх нь зөв гэх бодолтой байдаг. Хотын мээр зоригтой бодлого хэрэгжүүлдэг, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн хүн байвал ажил төрлөө хийхэд их тустай.

Мөн бид эрчим хүчний асуудалд хараат байх ёсгүй.

Монгол ардын нам зургаан жил засаг барихдаа ойр зуурын гал унтраах, өдөр хоног өнгөрөөх ажил хийж байгааг Монголын ард түмэн бүгд хараад сууж байна. Нөгөө талаар урьд нь биднийг л дандаа буруутгадаг байсан. Сүүлийн үед ард түмнээ, олон улсын нөхцөл байдлыг буруутгаж байна. Арай ч хоёр хөршөө буруутгахгүй юм шиг байна.

Олон сайд хил, гаалиар үр дүнгүй явлаа. Гадагшаа айлчлаач ээ. ОХУ-д Гадаад хэргийн, ЗТХ-ийн сайд нь, Ерөнхий сайд нь айлчлаач ээ. БНХАУ-д шаардлагатай сайд, Ерөнхий сайд нь айлчилж хэл, амаа ололцооч ээ. Айл хүмүүсийн амь нэг шүү дээ. Өмнө нь болдог байсан, сүүлийн хоёр жил нөхцөл байдал ийм болсон байна. Энэ бол МАН-тай, Засгийн газартай л холбоотой.

Энэ хоёр найрсаг хөршдөө айлчилж энэ асуудлыг шийдэх боломж, бололцоо байгаа гэж бид үзэж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.110

Оростой бол хэцүү болж магадгүй гэхдээ чамаас болж

Зочин
2 жилийн өмнө
103.212.117.198

Энэ тэнэн шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.