СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Түвшинбаярын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг товлолоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 29-ний баасан гаргийн 10.00 цагт Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Тус шүүхийн шүүгч Д.Доржсүрэн хэлэлцүүлгийг удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Б.Бат-Ерөөлт, О.Даваажаргал нар оролцох аж.

, эсэхэд саналаа илэрхийлэх юм. Уг хэлэлцүүлгийг хийгээд хэргийг бүрдэл хангагдсан гэж үзвэл гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг товлоно. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн”, 17.8-1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны үдэш улсын начин Э.Энхбатыг зодож, аминд нь хүрэх гэмтэл учруулсны сацуу Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийн “MGT mining LLC” компанийн албан өрөөний эд хогшлуудыг нь эвдэж, сүйтгэсэн нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ГАНЗУЛ
2 жилийн өмнө
150.129.140.136

ТАЛ ТОХОЙ ТАТАХГҮЙ ШУДАРГА ЯЛ ШИЙТГЭЛ ОНООХ ЁСТОЙ !!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.