Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тойм мэдээллээр нийт нутгийн 30 хувьд ногоо цухуйгаагүй байна. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв, Өмнөговь,Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт хэвийн, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан байгаа аж.
Харин Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.