СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-24

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар Баянзүрх дүүргийн 12 хорооны нутагт гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдаж буй барилгын В, Е хэсэгчилсэн талбарт ажиллалаа.


Баянзүрх дүүргийн 12-р хороо Е хэсэгчилсэн талбайн 23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайн 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох юм. .

Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:

-Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт өмнөх жилүүдэд удаашралтай явагдаж, жилд 1500 орчим айлын орон сууц дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орж байсан. . Төсөлд шалгарсан компаниуд маань үнийн өсөлтийг сөрөн ажлаа үргэлжлүүлсээр байгаад талархаж байна. Мөн ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгажээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжсэнээр төвлөрөл саарч, агаар хөрсний бохирдол буурахын дээр тэр хэрээр ядуурал буурч, амьдрах орчин сайжирна. Цаашид нийслэл, хувийн хэвшил, иргэний хамтын түншлэл, шийдвэрээр Гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой.

Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орж, ажлын байр нэмэгдэх төдийгүй байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой.

“Гурван бухат” ХХК-ийн захирал М.Гантулга:

-Манай нэгж талбарт энэ хаврын хувьд газраа чөлөөлсөн 27 айл бий. Тэдгээрийн 13 нь нүүж явсан.. Бид зөвхөн орон сууцнаас гадна үзэсгэлэнгийн танхим, төр захиргааны байр барина.
Газар чөлөөлөх явцад багагүй бэрхшээл учирч байна. Бид газраа чөлөөлсөн айл өрхүүдэд байр өгөхөөр гэрээ байгуулж байгаа. Иргэд газраа бэлэн мөнгөөр өгөх, их хэмжээний талбай бүхий орон сууц хүсэх нь бий.

Манай төсөл нийт 259 нэгж талбарт хэрэгжинэ. Түүний 30 орчим хувьд нь аж ахуй эрхэлдэг айлууд бий. Тэд хэлэлцээр хийхгүй гэсэн байр суурьтай байна. Зарим айлууд урьд өмнөх компаниудтайгаа ойлголцохгүйгээс болоод бүлэг үүсгэчихсэн жаахан хүндрэлтэй л байна. Таван давхар барилга бүхий хэсэгт 360 айлын орон сууц баригдана.

“Бат хэрэйд” ХХК-ийн захирал Д.Байгалмаа:

-Манай компани үйлчилгээтэй 128 айлын орон сууц барьж байна. . Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол яалт ч үгүй иргэд, төр, компани гурав ойлголцож, хамтарч байж үр дүн гарах юм.

Орон сууцанд орсон айлууд маань баяртай байгаа. Энэ орчинд олон жил суурьшаад орчин нөхцөл тааруу, хөрсний бохирдол ихтэй, нүхэн жорлонгоо сэлгэж барих газаргүй болсон байсан.
Манай төсөл нийтдээ 3800 гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг барина. 2028 оны хүртэлх төлөвлөгөө график гаргаад, түүнийхээ дагуу ажиллаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.