СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жаргалант, Нүхтийн аманд олгогдсон байгаа газруудад дахин хяналт шалгалт хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нарын албаны хүмүүс өчигдөр  /2022.04.23/ Богдхан уулын Жаргалантын ам, Нүхтийн аманд олгогдсон замбараагүй газар олголт, байгаль орчинд халгаатай бүтээн байгуулалтын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь очиж ажиллав.

Төлөвлөлтгүй газар олголт эргээд байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа асуудал олон жил ард иргэдийн шүүмжлэлийг дагуулж ирсэн ч өнөөдөр тэр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, харин ч замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдахад хүрчээ.

Тухайлбал, Нүхтийн аманд олгогдсон зарим газрыг уулын модтой хэсэгт олгосон зөрчлүүд байв.

Тиймээс БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр тус бүс нутагт ажиллах үеэрээ тухайн үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо. Түүнчлэн газар олголт, бүс нутгийн өөрчлөлтийг хиймэл дагуул, сансрын мэдээлэл холбоогоор хяналт тавьж ажиллах үүргийг өгсөн юм.

Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх Жаргалантын ам, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд үүрэг болгожээ.



Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.83.136

Зөв. Ажил болож нүдэнд харагдал хэрэгтэй дээ.

Зочин
2 жилийн өмнө
192.82.77.121

Batbayar.Bayasgalangaa shalga daa

Зочин
2 жилийн өмнө
122.201.31.66

Хааяа салхинд гарч сэргэдэг Жаргалантын ам улаан шороогоороо эргэж танигдах аргагүй болжээ. Битүүртэл нь хаус барьж байна. Шинээр ухаад зам таглачихаж. Ингэж л хамгаалж байна даа.

Зочин
2 жилийн өмнө
203.23.49.147

Бага тэнгэрийн аманд яаж газар олгоод хотхон барьж байгуулаад байгааг анзаардаггүй юм байх даа

zochin
2 жилийн өмнө
64.119.25.190

Ene neeree ezengvi turin emgenel shuu . dur zorgooroo uul uulin amig busleed avchihsan .Deer nb ene ih ul hudluhin ar tald ezen holbogdogch hyatad humuus baigaa daa mgl huni ner deer baigaa bolovch tsaad ezed nb hyatad hun

Ард түмэн
2 жилийн өмнө
202.126.88.64

БОАЖЯ ны тусгай хамгаалалттай газар нутгийн хэлтсийн дарганцар байсан Батсансар Намхай зэрэг хулгайч нарыг шалгах хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
59.153.112.56

Газрын төлбөрийг нь 5 дахин нэмж, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөхгүй байхад л хангалттай эх үүсвэр цугларч байгаль орчноо хамгаалахаас гадна тохижуулах хуримтлал үүснээ. Нэгэнт барьсан байшинг буулгаж чадахгүй л бол мөнгө олохоо бодох хэрэгтэй. Аяндаа алга болно.

Зочин
2 жилийн өмнө
198.16.74.204

za zuw shuu. Yamnii mergejiltneesee avahuulaad darga nar n bugdeeree ehner huuhed egch ah aav eejiinhee ner deer gazar avaad house baritsan amidarch bgaa shuu. Jishee n Tsengeg usnii tuwiin gazriin darga D.Shijirbold aaw egch nariinhaa ner deer gazar avaad 2 housend amidarch bgaa shuu.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.