Барилгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 12-р хороо В, Е хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин барилгажуулах төсөлд шалгарсан компаниудын ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын дарга Г.Ганхүү нар ажилласан талаар Нийслэлийн орон сууцны бодлогын газраас мэдээлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:
-Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгаж, үнийн өсөлтийг сөрөн зогсож байгаад баяртай байна. Нийслэл, иргэн, хувийн хэвшлийн хамтын түншлэл, шийдвэрээр гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой.
Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орох, ажлын байр нэмэгдэх, байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Баянзүрх дүүргийн 12-р хороо Е хэсэгчилсэн талбайд 23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайд 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно. Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувийг орон сууцжуулаад байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
10 жил йн өмнө дахин төлөвлөлөнд орсон газар одоо ухаад хаясан нүх л бна хэзээ барилга байшин нь баригдахын бгаан чааваас гэж дээ