Хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг 100 хувь хамруулах боломжит бүх хувилбарыг төр дэмжинэ хэмээн Боловсрол Шинжлэх Ухааны сайд мэдээлсэн байна.
Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 72,693 хүүхдийн 38 мянга нь хотод, 34 мянган хүүхэд хөдөө, орон нутагт байна. Үүний 20 мянга нь малчдын хүүхдүүд. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгийн хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээгээ авдаг. Энэ бодлого бол таны хүүхэд хоёр нас хүрчихлээ гээд дансанд нь мөнгө хийе гэж байгаа зүйл ерөөсөө биш.
Энэ удаагийн авч хэрэгжүүлэх бодлого бол хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжье л гэж байгаа юм. Төрийн цэцэрлэгийн хүрэлцээг дэмжье, тухайн тойргийн хувийн цэцэрлэгүүдийн багтаамж, хүчин чадлыг 100 хувьд хүргэе, хүүхэд харах үйлчилгээг дэмжье гэдэг бодлого барьж байна.
Энэ бодлого бол таны хүүхэд хоёр нас хүрчихлээ гээд дансанд нь мөнгө хийе гэж байгаа зүйл ерөөсөө биш. Бид эцэг эхчүүдэд эхлээд төрийн цэцэрлэг санал болгоно. Төрийн цэцэрлэгт багтаамж байхгүй бол хувийн цэцэрлэгт хувьсах зардал олгож хувийн цэцэрлэгийн багтаамжийг 100 хувьд хүргэнэ.
Гуравдугаарт, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ, дөрөвдүгээрт, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжинэ гэх мэт бүх хувилбарыг санал болгоно. Харин тухайн хамран сургах тойрогт нь хүүхэд авах багтаамж байгаад хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй байх юм бол бид тэр хүмүүст хувьсах зардлыг өгөхгүй. Энэ бол халамж биш.
2-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролыг төр хариуцаж л байгаа юм бол хүн ам ихтэй хот, аймгийн төвүүдийн хамран сургах тойрогт цэцэрлэгийн хүртээмж, хүрэлцээ муугаас шалтгаалан цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг тэгш, хүртээмжтэй хамруулах бодлогуудыг хэрэгжүүлээд явна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Huvin tsetserleg zarim ni surgalt muu Ali ch talaaraa ulsin tsetserlegin haana ni ch hurehgui ee.zugeer l huuhed daa tuildaj gazar