Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулдаг олон улсын уралдаанд нэр дэвшиж, тэргүүн байр эзэлжээ.
Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулдаг "Bravo" шагнал гардуулах ёслолд тэрбээр "Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин"-д нэр дэвшсэн байна. Ийнхүү тухайн нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээг дөнгөж сая хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж, оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ" хэмээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш гое мэдээ бна мундаг залууд амжилт хүсье