СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-22

Б.Энхбаяр: Парламентын гишүүд хот, хөдөөгөөрөө зодолдвол би үзэлцэхэд бэлэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Тус хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхдээ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх

Нийслэл хотод LRT буюу хөнгөн галт тэрэгтэй болох төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 510 саяд Засгийн газрын баталгаа гаргах тухай тогтоолыг төсвийн тодотголын дагалдах хуульд оруулсан байжээ. Уг асуудлаар УИХ-ын зарим гишүүд болон Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар байр асуулт асууж, хариу өглөө. 

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой LRT төсөл дээр баталгаа оруулах асуудлыг хэлэлцэхгүйгээр, энэ төсвийн тодотголыг дэмжихгүй. Улаанбаатар хотод түгжрэлийн улмаас алдагдаж байгаа эдийн засгийн боломжийг тооцоолж гаргасан.

Жилдээ 100 сая долларын шатахуун зарцуулж байна түгжрэлд. Алдаж байгаа цаг хугацаа, боловсрол, боломж гэдэг өртгөөр нь тооцож авч үзвэл нэг жилд 2.7 тэрбум доллар алдаж байгаа гэсэн тооцоо гарсан.2024 онд Улаанбаатар хот бүх өдрийн турш 0 зогсолттой болно.

Зодолдвол би ч бас үзэх л байх л даа. Энэ чинь яг тийм байдал руу орж байна. Би бол одоо үзэлцэхэд бэлэн байна.

Хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй бол эрх барьж байгаа МАН ямар нүүр хэлж, юу хийлээ гэж сонгуульд орох гэж байгаа юм. Бурхад зодолдвол одоо түүгээрээ зодолдмоор байна. Бурхадын зодоонд Улаанбаатар хотын иргэдийг золиосолмооргүй байна гэв. 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: 

-10 жилээр төсөв төлөвлөчихсөн. 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг энд зарцуулна гээд. 4 жилийн эрхтэй УИХ-ын гишүүд бараг 4 их хурлын бүрэн эрхэд халдаж, төсвийн шийдвэр гаргаж болдог юм уу. Болохгүй.

Дээр нь өрийн босго. Бүгд л өрийн босгонд санаа нь зовцгоогоод, энийг яаж шийдэх вэ гээд ордог. УИХ-ын сонгууль болохоор бид нар Монгол нэг хүн төчнөөн өртэй, улс нь тийм өртэй, дэлхийд тэдэд өрөөрөө явж байна гээд ярьцгаадаг. Тэгсэн мөртлөө одоо хамаагүй ээ, хуулиа өөрчилж байгаад л баталчихъя гэнэ. Ер нь Монгол улсын өр асуултын тэмдэгтэй, анхааруулах харанга цохиод эхлэх шатандаа дөхчихсөн байгаа шүү. Нийслэлийн түгжрэлд санаа зовохгүй хүн энэ 76 дотор битгий хэл, Монголд байхгүй байгаа гэж бодож байгаа. Шийдлээ л зөв олох хэрэгтэй.

Дүүжин тээвэр хийгээд л Улаанбаатар хотын түгжрэл алга болчихно гэж ярьсан. Нөгөө дүүжин тээвэр нь хаана байна, нийслэлийнхэн? “Тэнгэрийн зам” гээд барьчихна гэсэн. Тэр нь хаана байна аа?

Бүр зээл аваад, зээлийг нь их хурлаар баталчихсан шүү дээ. Эхний мөнгийг нь олгочихно гэсэн сураг байсан. Одоо 2 тэрбум доллараар 9, 9 гээд 27 км-ийн төсөл ороод ирчихсэн. Нэгэнт л бараг 3 тэрбум ам.доллар хүрсэн төслийн юм яригдаж байгаа бол яагаад бүгдээрээ мэдэж болдоггүй юм. Хэн чанга хашхирсан, хэн доромжилсных нь үгээр ч явна гэж байхгүй. Хуулиа л барина гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.